“Ford” компани нь Шанхайд болсон авто машины
үзэсгэлэнгийн үеэр Ford Escort -ийн концептийг танилцуулсан юм. "Escort
Concept" нь ерөнхийдөө Ford Focus-тай төстэй юм байна. Энэ хүлгийг
гаргах болсон гол шалтгаан нь Хятадын худалдан авгчдын анхаарлыг татаж
илүү их хэмжээгээр борлуулах гэсэн явдал юм. Өнгөрөгч онд Хятад улсын
хамгийн их гүйлгээтэй унаа нь "Ford Focus" байсан байна. Escort Concept
нь "Ford"-ын ямар нэг төрлийг халах биш харин машиныхаа загваруудын тоог
л нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар, "энэ
хүлгийг бүтээхдээ үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг харж үзсэн учир
төдийлөн гомдоллох зүйл байхгүй болов уу" -гэжээ.
No comments:
Post a Comment